Цасан шуурга шуурна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Харин 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж. 19-нөөс ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *