Энэ оны эхний 10 сарын байдлаар 227 хүн Монгол Улсын харьяатаас татгалзжээ

Гадаадын иргэн, харьяатын газраас өнөөдөр мэдээлэл хийж, Монгол Улсын харьяатаас татгалзсан болон харьяатаа эргэн сэргээлгэсэн тухай тоон мэдээллийг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сүүлийн гурван жилийн хугацаанд гадаадын 26 иргэн манай улсын харьяат болжээ. Тэдний найм нь ОХУ-ын, долоо нь БНХАУ-ын иргэн байв.

Харин энэ хугацаанд 1,289 иргэн Монгол Улсын харьяатаас татгалзжээ. Тодруулбал,

Энэ оны эхний 10 сарын байдлаар 227,

2018 онд 490

2017 онд 553 хүн Монгол Улсын иргэн байхаас татгалзсан байна.

Тэдний 870 нь казах иргэн байсан бөгөөд Казакстан улсын харьяалалтай болжээ.

2017-2019 онд харьяаллаа сэргээлгэсэн 66 хүн байна.

2017 онд 64,

2018 онд 0,

2019 онд 2 иргэн харьяатаа сэргээжээ. Эдгээрийн 61 нь казах хүн байна.

Мөн гадаадын иргэдэд Монгол Улсын насанд хүрээгүй хүүхдийг үрчлүүлдэг хуулийн заалттай. 2001 оноос хойш үрчлэлтийг ГААГ-ын конвенц болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 17 улсад 271 хүүхдийг үрчлүүлжээ. Үүнээс дийлэнх буюу 156 хүүхэд АНУ-д үрчлэгдсэн байна. Харин Герман улсад 35, Франц болон Италид тус бүр 20 хүүхэд үрчлэгджээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *