Боловсролын түвшин доогуур иргэд зүрх судасны өвчлөлд өртөх магадлал 16 дахин их

Unsick подкаст хоёр дахь дугаартаа дэлхий нийтээр нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчний шинэ эрсдэлт хүчин зүйлийн талаар өгүүлжээ. Дэлхийн 25 орны 185 мянган хүнийг хамруулсан судалгаагаар хүн амын боловсролын түвшин нь зүрх судасны өвчний өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж байгааг нотолсон байна.

Тодруулбал, Өндөр хөгжилтэй, хөгжингүй болон хөгжил буурай орнуудад иргэдийн боловсролын түвшнээр нь ангилж үзэхэд боловсролгүй болон бага дунд боловсрол эзэмшсэн хүн зүрх судасны өвчлөлд өртөх магадлал нь 16 дахин их байна гэсэн тоо баримт гарчээ. Онолоор нийт өвчлөлийн 15 хувь нь эмнэлгийг байгууллагын чадамж, 40 хувь нь хувь хүний зан үйлээс үүдэлтэй гэж үздэг аж.

Уг судалгаагаар “Боловсролын түвшин дээшлэх тусам хүн өвчлөлийн шалтгааныг ойлгон, өөрт шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаж, өвчлөл үүсгэж буй эрсдэлт зан үйлээ ухамсарлаж эхлэдэг бөгөөд улмаар эрүүл зан үйлийн сонголтуудыг хийж эхэлдэг аж. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролоор эрүүл мэндийг боловсролыг зөв олговол ирээдүйд учрах олон эрсдэлүүдийг бууруулах боломжтойг дурджээ”. Түүнчлэн хүний боловсролын түвшин доогуур байх тусам эрүүл байх хэрэгцээ нь тэр хэрээр хойшилж байдаг аж.

Түүнчлэн судлаачид тухайн нийгэм дэх ёс заншлыг өөрчлөх амаргүй бөгөөд ер нь хүн шинэ соёл, зан үйлд суралцахдаа маш хойрго ханддаг гэдгийг онцолжээ. Мөн тухайн орны боловсролын системийн мөн чанар, бодлого юунд оршиж байна. Үүнтэйгээ уялдуулсан нийгэм хамгааллын асуудлууд ямар түвшинд байгааг анхаарах хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндэд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах нь маш чухал. Эдгээр нь цаашид хүнс үйлдвэрлэл болон эм үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүн гаргахдаа ийм хүчин зүйл байдаг гэдгийг зайлшгүй анхаарч үзэх гол өгөгдөхүүн болдгийг онцолсон байна.

Онолоор нийт өвчлөлийн 15 хувь нь эмнэлгийг байгууллагын чадамж, 40 хувь нь хувь хүний зан үйлээс үүдэлтэй гэж үздэг аж. Манай улсад 2008 оныг 2017-той харьцуулахад зүрх судасны өвчлөл 2 дахин өсч, сүүлийн 15 жилд нас барсан гурван хүн тутмын нэг нь уг өвчинд нэрвэгджээ. Монголчууд бид өвчлөлийн шалтгаан болох тамхи, өөх тостой хоол идэх зэргийг мэддэг хирнээ эрүүл зан үйлийг өөрт хэвшүүлэхдээ маш сул байдаг аж. Уг өвчлөл нь амьдралын буруу дадал зуршил зан үйлээ засах юм бол урьдчилан сэргийлэх, хүндрэхгүй байх бүрэн боломжтойг мөн дурджээ.