БНХАУ-ын 758 иргэнийг өнөөдөр Монгол Улсаас албадан гаргана

Цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 758 иргэнийг Гадаадын иргэн харьяатын газар болон Цагдаагийн ерөнхий газраас албадан гаргах ажлыг өнөөдөр зохион байгуулж байна. Тэднийг байрлаж байсан буудлуудаас нь галт тэрэгний буудалд хүргэж, орон нутгийн галт тэргээр Замын-Үүд боомтод хүргэн, тэндээсээ албадан гаргана хэмээн ГИХГ-аас мэдээлсэн.

ГИХГ-аас албадан гаргаж байгаа иргэдийн паспортод хар тамга дардаг бөгөөд ингэснээр тодорхой хугацаанд Монгол Улсад нэвтрэхийг хориглодог. Тэдгээр БНХАУ-ын иргэд таван зочид буудалд байрлаж байсан бөгөөд 1,000-аад компьютер, 10,000 гаруй монгол дугаартай гар утас ашиглаж байсныг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас мэдээлээд байсан юм.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *