Монголын эмэгтэй баг Токиогийн олимпод шууд оролцох дөрвөн багийн нэг боллоо

Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпийн эрх авч, шууд оролцох эрхтэй дөрвөн багийн нэгээр тодорлоо. Тодруулбал, сагсан бөмбөгийн 3×3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг дөнгөж сая зарласан бөгөөд манай эмэгтэй баг албан ёсоор эрхээ авсан юм. Манай эмэгтэй багтай ОХУ, БНХАУ, Румын улсын эмэгтэй сагсан бөмбөгчид олимпод оролцох эрхтэй болсон.

Манай багт Б.Болор-Эрдэнэ, Г.Ганзул, Б.Нандинцэцэг, О.Хулан, Б.Ариунцэцэг, Э.Чимэддолгор нар багтаж байна.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Япон улсын багууд шууд оролцох эрхтэй болсон бөгөөд манай багийн хувьд шууд оролцох эрхээ авч чадаагүй ч 2020 оны гурав болон дөрөвдүгээр сард болох олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцох боломжтой юм байна.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *