“Монос”-ын Л.Эрдэнэчимэг, МАК-ийн Н.Цэлмүүн нар газрын теннис сонирхогч бизнес бүсгүйчүүдийн группийг байгуулжээ

Мөнгөлөг эрхмүүдийн спорт гэгддэг гольф, газрын теннисээр монголын бизнесменүүд бие биетэйгээ уралдан хичээллэх болсон. УИХ-ын гишүүн, “Оргил” сүлжээний дэлгүүрийн эзэн Ж.Ганбаатарын Энканто хороолол нь хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөх спорт цогцолбортой. Тэнд монголдоо л ганцхан, стандартны газрын теннесний талбай, хаданд авиралтын ханатай болохоор сүүлийн үед боломжтой хүмүүсийн очих дуртай газар болсон гэгддэг.

Газрын теннисний спорт нь бүх биеийн булчинг хөгжүүлж, стресс ядаргааг тайлдаг, тэсвэр хатуужил өгдөг. Бас хувцас, хэрэглэл нь үнэтэй учраас бийлэгжүү эрхмүүдийн спорт гэгддэг.

Тэгвэл сүүлийн үед монголын бизнесийн толгой бүсгүйчүүд Энкантогийн газрын теннисний танхимыг чимэх боллоо. УИХ-ын гишүүн асан, Монос – ын Эрдэнэчимэг, МАК-ын гүйцэтгэх захирал Н.Цэлмүүн нар газрын теннисээр гаргуун хичээллэх болсон байна. Тэд газрын теннис тоглодог бизнес бүсгүйчүүдийн группийг хүртэл байгуулаад амжсан гэнэ.