Эмэгтэйчүүд нөхрөөсөө болж илүү стресддэг болохыг судалгаагаар тогтоожээ

Эхнэр, ээж хүнд бухимдах зүйлс маш олон. Хүүхдүүдээ цагт нь сургууль цэцэрлэгт нь цагт нь хүргэж өгөх, оройн хоолонд юу хийх үү, хүүхдүүд минь цэвэр хувцас өмсөж байна уу гээд л өдөр тутам санаагаа чилээх асуудал мундахгүй. Ээжүүдийн санааг хүүхэдтэй холбоотой асуудлууд зовоодог гэж та бодож байгаа байх. Гэтэл үнэндээ тэдний нөхрүүд санааг нь илүү зовоож, стресс нэмдэг гэвэл та итгэх үү?

TODAY-с шинэхэн гаргасан судалгаанд АНУ-н 7000 ээжүүд оролцсон бөгөөд тэдний стрессний төвшин дунджаар 8.5 (хамгийн их 10) байсан байна. Үүний 46 хувь тэдний нөхрүүд ихэнхи стрессийг бий болгодог гэжээ.

Эр хүн хүүхэд шиг гэдэг яриа байдаг шүү дээ. Тэгвэл энэ нь амьдрал дээр үнэний хувьтай гэдэг нь бараг л батлагджээ. Учир нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс асуудлыг өөр өөрөөр хардагт учир бий. Нэг асуудал дээр хоёр өөр түвшинд стрессддэг гэсэн үг л дээ. Учир нь эмэгтэйчүүд ажилаа хийхээс гадна гэрийн ажилд санаа зовж илүү их ачааллыг авдаг нь тэдний стрессний төвшинг илүү нэмж өгдөг байна. Судалгаанд оролцогчдын 5 ээж тутмын 1 нь гэр орны ажилд нөхрөөс тусламж ирдэггүй байдал нь стресст оруулдаг нэг том зүйл гэжээ. Харин ганц бие ээжүүдийн стресс нөхөртэй ээжүүдээс хавь илүү гарчээ.

Үүнтэй төстэй судалгааг Working Mother Research Institute хийсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 79 хувь нь гэр орны угаалга, цэвэрлэгээ, цэвэр цэмцгэр байдалд дангаараа оролцдог гэсэн байна. Тэгэхээр эрчүүд маань эхнэртээ бага ачаалал өгч ар гэрийн ажилд хамтран оролцож чадвал эхнэрээ бага стрессдүүлэх нь байна шүү.