Таван секундээс удаан ширтвэл…

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуульчлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв. Тэрбээр төрийн албан хаагч ёсзүйн дүрмээ зөрчсөн тохиолдолд ажлаас нь шууд чөлөөлөх зохицуулалтыг шинэчлэн оруулах нь зүйтэй гэж үзсэнээ энэ үеэр хэлсэн юм.

Дээрх хуульд ийм заалтууд оруулахаар болжээ.

Бизнес ангиллаар зорчихгүй байх

Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх

Төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох

Ажлын байранд бэлгийн дарамт учруулахгүй байх тухай заалтыг нарийвчлан оруулах, жишээлбэл, таван секундээс удаан хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт үзүүлсэнд тооцно гэж заажээ.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *