Хүүхдэд зориулсан эко бүтээгдэхүүнүүдийг эх орондоо үйлдвэрлэж эхэлжээ

Үндэсний үйлдвэрлэгч “Нандин брэнд” нь бяцхан үрсэд зориулсан үйл ажиллагаа явуулаад хагас жил болж байна. Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эко бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж борлуулдгаар нь эцэг эхчүүд хэдийнээ мэддэг болжээ.

Тус брэнд нь хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олох гэхээс илүү хүүхдийг хөгжүүлэх, танин мэдэхүйг нэмэгдүүлэх тоглоом наадгай, зураг, дуутай ном болон хүүхдэд таатай хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Тухайлбал, Нандин брэндийн үйлдвэрлэдэг хүүхдийн дэвсгэр нь EN71 европын стандартыг хангасан доргионы хамгаалалттай, чийг татдаггүй, нян бактери үржихгүй, урагдаж хуурахгүй, будаг гарахгүй төгс шийдэлтэй.

Уг дэвсгэрийг БНСУ-д боловсруулсан тусгай материалаар эх орондоо үйлдвэрлэдэг ба хүүхдийн танин мэдэхүйг нэмэгдүүлэх ан амьтан, үндэсний уламжлал зэргийг агуулсан зурагтай, өнгө, хэмжээний өргөн сонголттой юм. Тус бүтээгдэхүүн худалдаанд гарсан даруйдаа эцэг эхчүүдийн таалалд нийцэж, олон мянган хүүхдэд хүрээд буй. Мөн Нандин брэнд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хүүхдийн асрамжийн төвүүдэд тус дэвсгэрээ хандивласан байна.

Мөн удахгүй болох шинэ жилийг угтан хүүхэд багачуудаа баярлуулах зорилгоор монгол хэл, дуутай онгоц, дуулдаг ном зэргийг худалдаанд гаргахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд удахгүй худалдаанд гарах аж. Иймд эцэг эхчүүд хайртай бяцхан үрсээ баярлуулахдаа эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүй, чанартай, танин мэдэхүйг нь нэмэгдүүлэх, хүүхдийн тааламжид нийцүүлэн эх орондоо үйлдвэрлэсэн “Нандин брэнд”-ийн оюуны эко бүтээлийг сонгохыг уриалж байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *