Мексик залуус кактусаас савхин материал гарган авчээ

Мексик гаралтай Адриан Лопез Велард, Марте Казарез гэх хоёр залуу байгальд шингэх боломжтой, амьтны арьсыг орлохуйц бүтээгдэхүүн гаргахаар шийджээ.Тэд зорилгодоо хүрч хувцас, тавилга, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд амьтны арьсыг орлож болохуйц савхин материалыг кактусаас гарган авсан байна. Энэхүү материал нь уян хатан шинж чанартай, амьсгалдаг бөгөөд арван жилийн эдэлгээ даах боломжтой аж.

“Хоёр жилийн турш хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд бид амьтны арьсыг орлохуйц материал гарган авч чадсан. Ургамлын гаралтай, амьсгалдаг чанартай савхи болсон. Энэ бол маш том давуу тал” хэмээн Лопез Велард fashionunited.uk сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Залуус Итали улсын Милан хотноо болсон олон улсын “Leather Fair Lineapelle” үзэсгэлэнд тус материалаа танилцуулж олон үйлдвэрлэгчтэй хамтран ажиллахаар болжээ.