С.Жавхлан төрхөмдөө илүү гоё

УИХ-ын ганц бие даагч нь С.Жавхлан. Тэрбээр Төрийн ордонд ташуур барьж орж ирсэн цагаасаа эзэнтэй онигооны баатар болсон. Хоёр намынхан хурлаа нууцалж хийж байна хэмээн хардаж нэг хэсэг гүйсэн бол өрөөндөө гурван хоног өлсгөлөн зарлаж үзсэн.

Дараа нь МАН-ын бүлгийн хагарал дээр чамгүй их мөнгөөр наймаалцсан асуудалд нэр холбогдож, удалгүй Ж.Батзандан, Л.Болд хоёртой найзалж, намд нь хүртэл элссэн. Гэвч, түүний энэ сонголт төд удалгүй өөрчлөгдөж, сүүлийн үед улс төрд ажин түжин суух болсон билээ.

Харин саяхнаас түүнийг маргааш болох хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн долоо дахь тоглолтод оролцох тухай мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Дулаахан намар” дуугаа дуулахаар болжээ. Энэ мэдээг сонссон түүний фэнүүд “Зохиолын дууны ханхүүд улс төр биш урлаг нь илүү зохиж байна” гэлцэх болсон байна.