“Хишиг арвин индустриал” компани иргэн Б.Болороогоос уучлал хүсжээ

“Хишиг арвин индустриал” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан Б.Амгалан 2019 оны долоодугаар сарын 9-ний өдөр орон сууцны лифтний хонгилд харамсалтайгаар амиа алдсан байдалтай олджээ. Иргэн Б.Болороо нөхрийнхөө золгүй үхлийн шалтгааныг үнэн шударгаар шийдүүлэхийн төлөө тэмцэж, нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр буй юм.

Түүний нөхрийн ажиллаж байсан тус компаниас болсон явдалд эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж буйгаа арваннэгдүгээр сарын 1-нд өдөр тутмын сонинуудаар дамжуулан илэрхийлсэн байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шалгаж байсныг ЦЕГ-ын даргын тушаалаар Нийслэлийн мөрдөн шалгах газарт татаж, шалгаж буй юм.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *