Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын нэг байхаа больжээ

Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой арван хотын нэгд тооцогдож утааны асуудал хүндхэн байсан. Тэгвэл энэхүү жагсаалтаас байраа өөрчилж, сайн үр дүн үзүүлж чаджээ. Greenpeace, AirVisual-ийн мэдээллийн дагуу дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 30 хотын 22-ыг Энэтхэг улсын хотууд эзлэх болжээ.

Харин жилийн дундаж агаарын чанарын үзүүлэлтээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар нь Япон улсын Осака, Канад Улсын Ванкувер хотын дунд буюу 64 дүгээр байрт бичигдэх болсон талаар akipress сайт мэдээлсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосноор жилд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас амь насаа алддаг.

AirVisual сайтын хамгийн их агаарын бохирдолтой хотуудын 72 дугаарт Улаанбаатар хот жагсаж байна. Харин өдөр бүрийн болон улирал тутмын агаарын чанарын үзүүлэлтээр тус жагсаалтад эзлэх байр суурь өөрчлөгддөг аж.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *