Ц.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан цаг үеийн асуудалд тайлбар өгчээ. Тэрбээр хэлэхдээ “Ажил ихтэй явж байна. Хэд хэдэн олон улсын байгууллагад хүлээсэн үүргийнхээ дагуу тэдний үйл ажиллагаа, хурал зөвлөгөөн уулзалтад оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллагаас надаас асууж тодруулах зүйл гарсан юм шиг байна.

Зарим нь намайг оргоод зугтаад явсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байгаа бололтой. Би зугтаад хаачих вэ. Төрийн хамгаалалт нь дагаад явж байна. Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал зөвлөгөөн, уулзалтынхаа урилга, хөтөлбөр мэдээллийг өгсөн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль бол миний хувьд дээд хүч юм.

Зарим хүн кино зохиолдоо амилуулах гээд байгаа шиг надад Монгол Улсын хуулийн эсрэг, монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй. Ойрын хоногуудад заавал оролцох шаардлагатай хөтөлбөр, календарьд нь тусчихсан тэр үйл ажиллагаанууддаа оролцоод хурдан очно” гэв.

Сайн байцгаана уу…

Posted by Elbegdorj Tsakhia on Saturday, November 16, 2019

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *