Аз авчрах сахиуснууд

Эрт үеэс эхлэн хүн төрөлхтөн азын сахиуст итгэж, шүтэж ирсэн билээ. Азын сахиус нь муу бүхнээс хамгаалж, мөнгө, аз жаргал, амжилтыг эзэндээ авчирдаг хэмээн үздэг байна. Зарим сахиус дэлхийн олон орноор тархсан байдаг бол зарим нь зөвхөн тухайн үндэстэнд зориулагдсан байдаг ажээ.