Дуучин Д.Болд: Миний хийж бүтээснийг та хэмжихгүй ээ, ухаан чинь өндөртэйгээ адилхан богино юм

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд нар твиттерээр ширүүхэн маргалдлаа. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “The Hu” хамтлагийн дэлхийд танигдаж байгаа амжилтын талаар жиргэсэн юм. Тэрбээр “The Hu” хамтлагийн явсан зам нь түүний амжилтын үндэс. Тэд өөрийн соёлоо орчин үеийн эрдэмтэй холбож, модернизацийн замаар явсан. Харин барууныг шууд дууриах вестернизацийн зам шинэ зүйл авчрахгүй. 1000+ жилийн туршлага, орчин үеийн эрдэм бол хүчтэй хослол” хэмээн жиргэж.

Харин түүний жиргээг ЕТГ-ны дарга З.Энхболд хуваалцахдаа “K-pop ийг дууриасан M-pop ямарч амжилт олоогүй” хэмээн дуучин Д.Болд руу бяцхан дайралт хийгээд авсан. Дуучин Д.Болд дуугүй суусангүй, хариуг нь тэр дор нь барилаа. Тэрбээр “Миний хийсэн бүтээснийг @enkhboldzта хэмжихгүй ээ. Таныг жоохон байхад би дуулаал явж байсийн. Одоо та том болж. Гэхдээ ухаан чинь өндөртэйгээ адилхан богино юм…” хэмээн ундуйцав.

Үүний хариуд ЕТГ-ын дарга З.Энхболд “Үзэгч сонсогч би мөнгөө төлж авснаар үнэлнэ. М-поп сонирхолгүй дууриамал тул аваагүй, The Hu Gerege цомог бол авсан. Ориг юм сэтгэж бай, дэлхийн түвшинд сэтгэж бай гэсэн юмаа” хэмээн тайлбар хийлээ.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *