Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Vandebo” нар тэсрэлт хийнэ

Залуусын дунд хүч төрөн орж ирсэн “Vandebo” хамтлагийнхан Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран шинэ дуугаа гаргахаар зэхжээ. Тэд “Чамд сонсогдож байна уу” хэмээх шинэ уран бүтээлээ ирэх долоо хоногт цацах гэнэ.

Дуучин Д.Болдын тухайд өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой жиргээнд ширүүхэн маргаад амжсан ч ирэх долоо хоногт шинэ уран бүтээлээ хүргэхээ сошиалаар мэдэгдэв.

Уг дууны үгийг Д.Болд зохиосон бол аяыг “Vandebo” хамтлагийнхан зохиосноороо онцлог болсон гэлтэй. Дашрамд сонирхуулахад, Д.Болд “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, “Voice of Mongolia” шоуны үеэр түүний багт байсан таван залууг сонгон, шинэхэн уран бүтээлүүдийг хүргэж эхэлсэн билээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *