Б.Дашдондогийн нүдний шил шүүмжлэл дагуулав

2019.11.27-ны өдөр буюу Их эзэн Чингис хааны төрсөн өдөр, Монгол бахархлын өдөр тохиосон. Энэ өдөр Чингис хаан одонг дэлхийд нэр алдраа цуурайтуулж яваа “The HU” хамтлагт олгож, тэднийг төлөөлөн хамтлагийн продюсер Б.Дашдондог гардан авсан юм.

Продюсер Б.Дашдондог есөн жилийн хугацаанд хамтлагаа байгуулахаар шаргуу ажиллаж, гишүүдээ бүрдүүлэх, хамтлагийн консептыг боловсруулах зэрэг олон ажлыг бие даан хийж, хамтлагийнхаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж байв. Тэрбээр шагнал авахаар ирэхдээ дэгжин сайхан хувцаслаж, хэлэх үгээ нарийвчлан бэлдсэн нь олны талархлыг хүлээсэн юм. Гэвч түүний зүүсэн нүдний шилийг шүүмжлэх олон ч байна.

Тэд хэлэхдээ “Төрийн ордонд, төрийн өндөр шагнал авахдаа хар нүдний шилээ тайлах ёстой байсан, загвар байж болох хэдий ч Монгол агуулгаас зөрсөн ийм гоёлыг цаг үеэ мэдрээд хэрэглэхгүй байх байж” гэжээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *