Хөгжмийн зохиолч Б.Чинбат элгээ солиулж, эхнэр А.Сарнай донор болжээ

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат өнгөрсөн лхагва /2019.11.27/ БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болжээ.Тэрбээр элэгний хатуурал гэсэн оноштойгоор мэс засалд орж, “Sweetymotion” хамтлагийн дуучин, гэргий Ц.Сарнай нь түүний донор болжээ.

Энэ тухай “Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн өөрийн фэйсбүүк хуудаснаа “Энэ мэдээг Өөжгий Өлзий-Орших-оос сонсоод Сарнайгаараа үнэхээр бахархаж суулаа. Яг үнэндээ #TheHU шагнал авсан Үндэний бахархалын өдөр энэ үйл явдал болж, хагалгаанд орсон мэдээ сонссон рок попын хамт олонд баяр болон түгшүүр хосолсон эгзэгтэй өдөр тохиосон юм.

Амжилттай боллоо гэдэг мэдээ сонсоод бүгд баярлаж хөөрч байлаа. Элэгнийхээ 2/3-г ханьдаа зориулна гэдэг ховорхон агуу хайр юм. Эхнэр хүн гэдэг үнэхээр мундаг юм байна. Чинбат азтай, одтой залуу Та хоёртоо эрүүл энх, урт удаан аз жаргал хүсье ” хэмээжээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *