Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж байна

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоо эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тодруулбал, түүнийг АТГ-аас гурван хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцохдоо хууль зөрчсөн гэж үзэж буй.

Түүнчлэн Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа.

Тэрбээр яг одоогийн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаар улсын хилийг давсан байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг хүнд өвчин туссан гэх. Гэвч түүнийг мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан гэх үндэслэлээр Интерпол эрэн сурвалжилж эхэлсэн байна.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *