Жүжигчин Эван МакГрегорийн үрчилж авсан Монгол охин

Бидний сайн мэдэхээр “Том загас” киноны гол дүр, Америкийн алдарт жүжигчин Эван МакГрегор “Doctor Sleep” киноны олон улсын нээлтийн улаан хивсний ёслолын үеэр Монгол Улсаас үрчилж авсан Жамьян гэх охиныхоо хамтаар иржээ. 2006 онд 4 настай Жамьян охиныг нэрт жүжигчин үрчилж авсан бөгөөд Жамьян одоо 18 настай юм.

Тэрбээр Еве Мавракис гэх бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон бөгөөд өдгөө 4 охины эцэг эх юм. Мөн алдарт жүжигчин маань баруун гар дээрээ өөрийн хайрт эхнэрийнхээ болон охидынхоо нэрийг шивүүлсэн байдаг гэжээ. Гэвч тэд салсан гэнэ. Эван МакГрегор хүүхдийн төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн бөгөөд “UNICEF”-ийн сайн үйлсийн аянд ч мөн хувь нэмрээ оруулдаг байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *