Жүжигчин Натали Портманы бүтээсэн шилдэг ТАВАН ДҮР

Израиль, АНУ-ын давхар иргэншилтэй, жүжигчин Натали Портман өдгөө 38 настай. Тэрбээр Харвардын их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Түүнийг зөвхөн жүжигчин гэхэд багадах юм. Сайн үйлсийн элч, жүжигчин, найруулагч, сэтгэл судлаач зэрэг олон чадварыг эзэмшсэн уран бүтээлч.

Жүжигчин Натали Портманы жүжигчний замнал дахь хамгийн шилдэг таван дүрийг онцлон хүргэе.

ТАВ. “Алуурчин Леон” буюу Léon (1994)

1994 онд “Алуурчин Леон” кинонд тоглож байхдаа тэр 13 настай байв. Тус бүтээл нь түүний алдрын замналыг нээсэн гэж үздэг.

ДӨРӨВ. “Сансрын хатан” буюу Star Wars: Episode I – The Phantom Menace (1999)

Алдарт “Оддын дайн” цувралын хатан болохдоо тэрбээр дөнгөж 18 настай байв. Залуу жүжигчний хувьд түүний бүтээсэн тус дүр төрөлх авьяас, чадварыг нь тодотгож өгсөн.

ГУРАВ. “Тайчигч” буюу Closer (2004)

2004 онд үзэгчдийн хүртээл болсон “Тайчигч” киноны дүрийг түүний бусад бүтээсэн дүрүүдээс хамгийн онцгой нь гэдэг. Мөн Натали Портманы өндөр үнэлгээтэй кинонуудын нэг юм.

ХОЁР. “Жеки” буюу Jackie (2016)

2016 онд гарсан “Жеки” бол АНУ-ын 35 дах ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн эхнэр, тэргүүн хатагтай Жеки Кеннедигийн бодит амьдралаас сэдэвлэн, бүтээсэн кино юм. Натали Портманыг дүрээ гайхалтай амьдруулсан гэж кино дэлгэцэнд гарч байхад хүмүүс шуугиж байв. Улмаар түүнийг дахин нэг Оскарын эзэн болно хэмээн таамаг дэвшүүлж байлаа. 2016 оны Оскарын наадмын “Шилдэг гол дүрийн эмэгтэй” шагналыг “Ла Ла Ланд” киногоор жүжигчин Эмма Стоун хүртсэн билээ.

НЭГ. “Хар хун” буюу Black Swan (2010)

Натали Портман 2010 онд найруулагч Даррен Аронофскийн “Хар хун” киноны Нинагийн дүрээр “Оскар”, “Алтан бөмбөрцөг” зэрэг дэлхийн кино урлагийн томоохон шагналуудыг хүртсэн. Шагнал хүртэж байхдаа тэр анхны хүүхдээ тээж байв.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *