ЖИНЛҮҮР ордонд төрсөн ХҮМҮҮСИЙН хүмүүн заяаны төөрөг ЗУРХАЙ

Мөн чанар

Зөөлөн намуун дуутай, үргэлж инээмсэглэн явдаг. Залуудаа зөөлөн нимгэн арьстай, сүүлдээ сэвхтэн цоохортох шинжтэй. Үнэн шударга энх амгалан, зохицлын шинжтэй. Үнэн шударга, энх амгалан, зохицлын адил төвшинг барьдаг. Юмыг их төсөөлөн бодох оюу ухаантай. Ямар ч нөхцөлд дасдаг. Ярианд мэргэн, эв аяыг сайн олдог. Их сайн дипломат хүн. Заримдаа ялангуяа сэтгэл хөдөлсөн үед дэндүү хийсвэрлэд сонирхлоо удаан барьж чадахгүй. Уян зантай учраас ажил хөдөлмөр, гэрлэлтийн аль ч асуудалд сайн түнш болж чадна. Өөрийнх нь сонирхолд харшилж байлаа ч гэсэн бусдын үзэл бодлыг хүлээн авдаг. Хэрэлдэн зөрөлдөхөөс аль болохоор зайлсхийдэг.

Амьдрал баяр цэнгэлтэй өнгөрөөх хэрэгтэй гэж боддог. Бусдад тэвчээртэй ханддаг. Тэгэхдээ бусдыг дураар нь байлгадаг гэсэн үг биш. Таны ажил амьдрал, сонирхлын талбарт тантай арсалдах хэн ч байхгүй. Та уралдаан тэмцээн маргаан ярианд бусдын эсрэг сайн зогсож чадна. Тойрон байгаа үээсгэлэнт орчиндоо их мэдрэмтгий. Байгалийн үзэсгэлэнг бий болгох сайхан цэцэг зурах дуртай. Зэрлэг хэрцгий юмс таны дургүйг хүргэдэг

Эрүүл мэнд

Биеийн ерөнхий байдал сайн. Халдварт өвчний эсрэг дархлал сул. Мэргэжлийн систем их цочромтгой. Эрүүл мэнд орчин тойрноосоо их хамаардаг. Хэдийгээр хоол унд зэргээ орчны байдалд зохицуулахыг хичээдэг авч эрүүл мэндийн хувьд зарим нэг шалтгаантай. Бөөр гэдэс дотор цусны гүйдэл цөсөнд жинлүүрийн билэгдэл бий. эмэгтэйгийн үтрээнд билэгдэл бий. Тийм хүмүүст эмнэлэгийн анхаарал хэрэгтэй.

Чухал нас

10, 11, 13, 16, 19, 20, 22, 25, 28, 29, 31, 34, 37, 38, 40, 46, 47 49 52, 53, 55, 58 ,61 насан дээр чухал үйл явдал тохиолдож болзошгүй.

Ажил мэргэжил

Эрэгтэй эмэгтэй алинд ч тохирох ажлын өргөн хүрээ бий. Олон улсын дипломат, улс төрд нугас усанд байдаг шиг онцгой ажиллаж чадна. Учир нь олонхи нь дипломат арга тактикийг дээд хэмжээнд бүрэн эзэмшиж чаддаг. Мэргэжлийн сэхээтний урлагт илүү тохирсон хүн. Сайхан орчинд ажиллах дуртай. Их сайн чадалтай жинлүүрийн ордныхон суудлын тэрэг, усан онгоц хэвлэлийн ажил эрхэлдэг, эсвэл бизнес шоуд оролцдог. Түүх, математик хууль зүйн эдийн засгийн профессорууд энэ ордонд төрсөн байдаг. Эмэгтэйчүүд хүлээн авах дэлгүүрийн худалдагч жуулчлалийн тайлбарлагчийн ажилд тохирно. Та мөн сайн бичигч сэтгүүлч байж болно.

Харилцаа холбоо

Жинлүүр бол тэгш шударгын тэнцэтгэлийг төлөөлдөг. Тэгэх дээ энэ бол бусдын төлөө л байгаа юм. Өчүүхэн өөдөөс нь хатгахад та уураа барьж чаддаггүй, хэнийг ч зүгээр өнгөрөөдөггүй. Эсрэг хүндээ их хэрцгий, ширүүн. Хувиа их хичээсэн. Хариу хүргэж чадах хүнд тусалдаг. Ердийн хэмжээнээс дээгүүр ухаантайгаа мэддэг учраас бие даасан зантай. Өөрийгөө магтуулах өргүүлэх гэдэг зантай. Нөхдөө голж өөрөөсөө дор хувь заяатай гэж боддог. Нөхдөө голж өөрөөсөө дор хувь заяатай гэж боддог.

Хайр дурлал

Жинлүүрийн ордны эрэгтэй – Ёсорхуу хөгжөөнтэй байдлаараа бусдад нэртэй хүн. Бүх байдалд итгэлтэй. Эмэгтэй хүнтэй нөхөрлөх дуртай. Тэдэнтэй амархан ам хэлээ ололцоно. Эмэгтэйд өөрийгөө чухал хүн гэж ойлгуулж чаддаг. Тэгэхдээ нялгануур зангаар биш түүний үгийг анхааралтай сонсож, түүний дуртай юманд сонирхол тавих замаар л эмэгтэйг татдаг ажээ, Эмэгтэй хүнтэй маргахаас их ухаалгаар зайлж чаддаг. Энэ замаар л эмэгтэй хүнийг эцэст бүрэн эрхэндээ оруулдаг.

Эмэгтэй хүнийг хайр дурлал романтик сэтгэлд зориулагдсан гэж болдог. Сэтгэлтэй хүнтэйгээ уулзах газраа сонгохдоо их ухаалаг хүн. Тэр газар нь романтик сэтгэлгээнд нийцсэн байдаг. Нөхөрлөх эмэгтэй нь баясгалантай, өнгө царайтай бие бялдар сайтай, мөн сайн гэр бүлээс гаралтай байхыг эрхэмлэдэг. Эрт гэрлэдэггүй. Харин нэгэнт гэрлэсэн бол сайн нөхөр сайн эцэг байхыг хүсдэг.

Жинлүүрийн ордны эмэгтэй – Даруу тайван баясгалантай. Сайн мэдээлэлтэй байхыг хүсдэг. Иймээс хүнтэй их сонирхолтой яриа өрнүүлдэг. Нөхөрсөг боловч их дотносохыг хүсдэггүй. Түншээ сонгоход их цаг гаргадаг. Их аялж явсан, ухаантай сэргэлэн, ажил хөдөлмөр амьдрал нь амжилттай, би бялдрын хувьд сайн тийм хүнд дуртай. Хуримлана гэдэг бол романтик болзооны дараах асуудал гэж үздэг.

Гэр бүлийн амьдралд таарахгүй юм ховор. Нөхөртэйгээ маргадаггүй. Нөхрөө байгаагаар нь л хүлээн авдаг. Уяхан зан , хайраараа нөхрөө татаж чаддаг. Гэр орноо цэвэр гоёмсог байлгахыг хүсдэг. Хайртай эхнэр зөөлөн эх болж чадна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *