ЗАГАСНЫ ордонд төрсөн ХҮМҮҮСИЙН хүмүүн заяаны төөрөг ЗУРХАЙ

Мөн чанар

Мөрөөдөгч төсөөлөн бодогч романтик үнэнч тусч өрөвч зантай. Царайны илэрхийлэл хийсвэр хуурам юманд их гүн сэтгэгдэлтэй. Хамт байгаа хүнийхээ аясаар яриа хөөрөө нүүр царайгаа өөрчилнө. Сэтгэлийн хөдөлгөөнд их автагдана. Төрөлх чанараараа идеалист, гүн ухаантан. Та олон талын авъяастай ч гэсэн түүнийгээ чиглүүлэх талаар дутагдалтай. Сонирхлоо амархан бууруулдаг. Амьдралын нааштай талыг харж өөрийгөо баясгаж явдаг.

Хүсэл мөрөөдлийн ертөнцөд хөвөх хандлагатай. Ирээдүйн амьдралд сайныг авчирна гэж итгэж явдаг. Энэ бодол тань онох ч бий, алдах ч бий. Ирээдүйн сайн сайхныг хүлээн суух хоорондоо одоогийн байгаа орчноо өөрчлөхөд хүчин чармайлт тавьдаггүй аж. Сайн найз, гүн ухаантан танилуудаа зааж зааварлана. Тэд таны зөвлөгөөг авах гэж ирнэ.

Эрүүл мэнд

Таны эрүүл мэнд ерөнхийдөө сайн. Өвчтэй хүнтэй байхаараа нөлөөлд нь амархан автана. Загасны ордынхон ерөнхийдөө булчирхайн систем мухар олгой гэдэс үе шагай шархлах, хэлний өвчтэй болох гээд байдаг. Ходоод шархлах, гэдэс хорхойтох судасны өвчин тусах хандлагатай. Халуун агаар, наранд их шарах их хөлрөх нь биед тань муугаар нөлөөлж болно.

Чухэл нас

24, 28, 34, 44 , 48, 54, 64. 68 ,74 , болон 78 насанд таны амьдралд чухал үйл явдал болно.

Ажил мэргэжил – Та төрөл гарал болон орчин ахуйгаас хамааран ямарч мэргэжилд тохирно. Хунлэг ёсон сүжиг бишрэл тань таны сайн чанар авъяас чадлыг хөгжүүлэхэд зоригжуулна. Дүрслэх урлаг, зугаа цэнгэлийн арга хэмжээнд дуртай. Энэ ордноос сайн яруу найрагч гун ухаантан, хөгжимчин жүжигчин, далайчин нисгэгч, нээгчид олноор гардаг. Нас нэлээд явсан хойноо амжилтанд хүрнэ. Та нарын олонхи нь ажил тушаалаа 28 буюу 36 насны үед сольж өөрчилнө. Түүнээс цааш зүтгэл хичээл их нэмэгдэх болно. Бэлгийн ажилд илүү их мэдрэмтгий тусгагдана.

Харилцаа холбоо

Загасны ордны тэмдэг нь эсрэг зөрөлдсөн хоёр загас байдаг. Энэ тэмдэг нь загасны ордныхны зан чанар харилцааг тодорхойлно. Та олон юмыг нэг зэрэг хүсдэг авч эцэстээ юу ч үгүй төгсдөг. Юмыг бодож төлөвлөхдөө түргэн шигээ түүнийгээ өөрчлөхдөө ч түргэн.

Амьдралд аа аюулгүй байхыг хүсдэг. Та өргөн олны санал сэтгэлийг биедээ татахын тулд хүн бүрийн сэтгэлийг засаж байхыг боддог. биеэ гамнаж нийтийн ажил явдлаас өөрийгөө тусгаарласнаар тайвшрахыг эрэлхийлдэг. Хэдийгээр эелдэг зөөлөн тайван зантай мөртлөө хэт биеэ барих буюу болгоомжгүй байдал гаргадаг. Хариуцлагаас зугтдаг, юмыг тийм амар шийддэггүй. Таны их төвөгтэй юм гэвэл бодолд их автагддаг тал мөн.

Хайр дурлал

Загасны ордны эрэгтэй – Хайр дурлалдаа их үнэнч уян зөөлөн хөдөлгөөнтэй, инээж наргиж байдаг хөгжөөнтэй тийм эмэгтэйг илүү таалдаг. Дурласан хүндээ хандахдаа ичимтгий хулчгардуу даруй холбоо тогтоохыг боддоггүй. Хайр дурлалд их эмзэг зөөлнөөр хандахыг хичээдэг. Таны гэр бүлийн амьдрал баяр баясгалантай тайван сайхан байна, ханиасаа их анхаарал халамж шаардана. Та эхнэрээ ажилдаа оролцуулж туслалцаа авахыг хусдэг. Ти эхнэрийнхээ гараас хоол идэх, тэр ч байтугай архи уухыг хүсдэг. Хоол унд идэхдээ эхнэрээ дэргэдээ суулгахыг хусдэг. Та эхнэртээ зүрхнээсээ хайртай. Эхнэр тань таны зан чанарыг сайн ойлгоно.

Загасны ордны эмэгтэй – Та эрэгтэй хунтэй нөхөрлөх дуртай ч тийм их амархан сайн болохгүй. Хүнтэй танилцахдаа цаад хүнээ эхэлж ярихыг хүлээж суудаг. Танд бусдыг татах нэг л аятайхан үзэмж бий. Тэгээд бусдын анхаарлыг өөртөө татдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадна. Санаанаасаа ухардаггүй хүн. Хүнийг тулгамдсан байдалд оруулдаг нэг увдистай. Хүн тантай болзоо тогтоохын өмнө таниас их эмээдэг. Болзоо тогтоон уулзахыг хүссэн хүнийг та үнэн хүсэлтэй хүн юм гэдгийг ойлговол хариуд нь зөвхөн инээмсэглэдэг. Та сэтгэлтэй хүнээ бусдад нэр хүндтэй, харилцааны соёл сайтай байхыг хүсдэг.

Хайр дурлалд та түр зуурын сэтгэлийн хөдөлгөөнд автахгүйг хичээн мөнхийн хайрыг хүсдэг. Хайр дурлалд та их тэвчээртэй ханддаг бөгөөд цаад хүнээ ухаалаг тоглоомоор шалгана. Та ханьдаа маш үнэнч итгэлтэй байдаг. Тэр чанараараа ханиа бас тийм байхыг хүсдэг.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *