ҮХЭРИЙН ордонд төрсөн ХҮМҮҮСИЙН хүмүүн заяаны төөрөг ЗУРХАЙ

Мөн чанар

Бусдад хэрэггэй үед нь туслахыг бодож явдаг сайн анд. Хүнтэй эв найрамдалтай байхын ашиг тусыг бүрэн эдлэхийг хүсч хүний итгэл найдвар хүлээхийг хичээдэг, ой сайтай бөгөөд ялангуяа таныг доромжилсон, хохироосоныг ер мартдаггүй. Өөрийн гэсэн зарчимтай бөгөөд түүийгээ хатуу баримталдаг Төрөхөөсөө хүч чадалтай бөгөөд биеийн хүнд хөдөлмөрийг дааж чадна.

Ажилдаа явж ирэхдээ хүнд цүнх, ном авч явах дуртай. Үйлдвэр худалдааны сонирхолтой бөгөөд ашиг олж болох хүнтэй ажиллах дуртай ажээ. Төрөлхийн тайван ажигламтгай хүн. Юманд их болгоомжтой ханддаг. Хуучныг баримтлагч хүн гэж хэлж болохоор байна. Сэтгэлийн хөдөлгөөн багатай, хүнтэй удаан гүн бат нөхрлөх дуртай. Санаа бодлоо илэрхийгээр гаргаж үзүүлэх дургүй. Хэрэв таны санаа бодлыг мэдэх гэвэл түүнд уцаарладаг.

Эрүүл мэнд

Биеийн хүч чадал тамир тэнхээ сайтай юм. Сэтгэн бодохуйн тогтуун системтэй. Гүндүүгүй тайван зан нь зарим үед бусдыг уцаарлахад хүргэнэ. Өвдөх нь ховор. Хаяа нэг өвдөхдөө нилээн хүнд өвдөж тамир тэнхээ суух нь удаан байдаг. Хүүхэд байхдаа хоолой, бамбай булчирхай өвчлөх юмуу ханиад нилээн хүрч байсан. Эрүүл мэнд их идэшнээс шалтгаална. Таргалалт танд зовлон өгөх асуудал мөн.

Чухал нас

16, 20, 22, 24, 28, 30, 32, 36, 42, 48, 52, 58, 62, 72, 78, 82 нас таны амьдралд үйл явдлаар дүүрэн чухал жилүүд байх болно.

Ажил мэргэжил

Үхрийн ордонд төрөгсдийн дотроос санхүүгийн сайн мэргэжилтэн гардаг. Банкны мөнгө баригч, санхүүгийн зөвлөгч нар голдуу үхрийн ордныхон байдаг. Урлаг сонирхдог зарим нь зураач хөгжимчин, бүжигчин зохиолч болохыг голчилдог. Таны нийтлэг дагадаг чанар таныг гэмгүй байдлын рольд тоглуулж бүтээлч чанарыг нь дардаг явдал бий. Та тогтож зуршсан хэв ёсноос их хүч авдаг бөгөөд тэр ёсыг бататгахыг хичээдэг. Хэдий тийм боловч тасралтгүй хичээл зүтгэл шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд та амьдралдаа амжилт олно. Зарлал сурталчилгаа, олон нийтийн ажил, хувцасны загвар зохиох, зочид буудал, хоол хүнс, жуулчин аялал, дотоод заслын ажилд үхрийн ордныхон амжилт олно.

Харилцаа холбоо

Бусдыг өөрөөсөө ашиг олж байгаа гэж бодож явдаг аж. Гэвч үнэндээ та ойлгодог бол таны бусадтай найрсаг байх эрмэлзлэл байнга мөнгөний ашиг дээр үндэслэдэг. Ямар нэг ашиг олохгуй юманд цаг хүчээ үргүй зардаггүй. Энэ ертөнц цөмийн дайны цохилт дор байна гэж үргэлж бодож байдаг гутруу сэтгэлтэй ажээ. Хувь заяагүй явдал танд тохиолдох дуртай юм шиг байна. Та гуниг гомдлын үлгэр домгоор дүүрэн ажээ.

Хайр дурлал

Үхрийн ордны эрэгтэй – Өөртөө нөөцлөгдөж хуримтлагдсан хүч тэнхээгээрээ орчиноо бүрдүүлж байдаг. Хайр дурлалд их тэвчээртэй ханддаг. Бусдаас санаачлага гаргуулахын тулд жил сараар ч хүлээж чадна. Тэгээд эцэст нь хайр дурлад хүчтэй ороод түүнээс хойш буцах эргэхээ үл мэддэг болой. Таны нийтийг дагадаг зан өөрийн хүсэл дураар эхэлж гарахад нь саад болдог. Цаад хүн тань таны нууц сэтгэлийг гарган ирсний дараа сэтгэлийн хөдөлгөөний үерт автах болно.

Таны хайр дурлал хуримаа хийхэд хүргэнэ. Түүнээс нааш буцахгүй. Гэр бүлийн тань амьдрал баясгалангүй, сэтгэл ханамжгүй байх үед та анхныхаа холбоо хэлхээг бүрэн таслаагүйгээр чөлөөтэй хэлхээ холбоотой болохыг хүсдэггүй зантай. Ханиа эрхэндээ барьж байдаг. Түүнийгээ бусадтай харилцаатай байхыг таашаадаггүй. Таны өдөр тутмын ажил явдал дээр ханиа хатуу барих гэдэг нь ханиа заримдаа уурлуулахад хүрдэг. Энэ өрөөсгөл талаа засахгүй бол эцзстээ ганцаар хоцорч болзошгүй.

Үхрийн ордны эмэгтэй – Дээд зэргийн тэвчээртэй хүн. Бүр багадаа нэг асуудалд холбогдож байжээ. Түүнийгээ нуух гэж их боддог. Та гадуур явах дуртай биш учраас таны анхны тэр явдал холын хамаатан буюу, найз нөхөдтэй хамт хийгдсэн бололтой. Та их амгалан боловч хайр дурлалын асуудал дээр тайван байдлаа алддаг ажээ. Хайр дурлалын асуудалд их туршлагатай ханддаг. Үүндээ сэтгэл ханаж явах нь бага. Шинэ хайрыг эрэлхийлдэг байж магад. Та нэг эрэгтэйтэй учирч түүнд их дурлажээ. Гэвч тэр үед та гэрлэсэн байснаас биеэ барьж тэвчсэн байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *