АРСЛАНГИЙН ордод төрсөн ХҮМҮҮСИЙН хүмүүн заяаны төөрөг ЗУРХАЙ

Мөн чанар

Өөрийгөө бусдаас ялимгүй дээр гэж боддог бөгөөд хүнээс зайдуу байх дуртай. Ганцаар байхдаа баяр баясгалантай. Амьдралын хатуу үзэл баримтлалтай. Их зарчимч. Амьдралын зорилго, чиглэлгүй хөвж явдаг хүнд дургүй . Бусдын зан авирыг сайн шинждэг. Бусдыг ажиглаж цаг өнгөрөөхдөө дуртай. Их ярьдаггүй. Энэ нь бусдыг их сонсдог гэсэн үг биш. Хүн сонирхсон юмыг танд ярих хүртэл бусдын яриаг сонсдоггүй. Олон хүн таны ихэмсэг гэж хэлдэгт гайхах явдалгүй.

Таны хүрах гэсэн юм ямар байлаа ч гэсэн зорилго чинь тогтвортой, түүнээ гүйцээх хүч тань их байдаг, үзэл бодолдоо шаргуу, шийдмэг, итгэлтэй төгс байдаг нь таны амжилт олохын нууц болой. Та цөөн хэдэн найзтай, та итгэсэн хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Бусдыг захиран тушаах дуртай ч өөрөө захирагдах дургүй. Үнэнч найздаа тус хүргэхдээ ер эргэлзэхгүй, үүнийгээ сайн дураараа хийнэ. Танаас тусламж үргэлж авах гэдэг юмуу дандаа юм шаардаж нэхэж байдаг хүнд та уурсдаг.

Эрүүл мэнд

Чийрэг сайн биетэй. Мэдрэлийн систем бат тогтуун байх сэтгэлийн баяр хөөр түгшүүр айдсыг зохицуулан барих боловч бие ялимгүй хямрав уу гэх сэжиг төрөх бүр санаашран зовно. Наранд цохиулах, хэрэх өвчин, зүрх түгших болон зүрх судасны нэлээд өвчин хялбархан тусна.

Чухал нас

Таны чухал бөгөөд үйл явдлаар дүүрэн нас бол 10, 12, 20, 22, 30, 32, 40, 42, 50, 52, 60, 62, 70, 72, 80, 82, 90 болон 92 нас байх төлөвтэй.

Ажил мэргэжил

Арслангийн ордныхон олон түмний емнө гарч өөрийгөө үзүүлж чадах тийм зол завшаанд төрсөн бүлгээ. Менежер бопох авъяастай. Арслангийн дээд хүндлэл эдлэх заяатай. Өмнөө хэцүү зорилт тавьж түүнийгээ биелүүлэх арга замаа мэдэж шаргуу ажилладаг. Тийм учраас албан тасалгаанд ч, үйлдвэр цехэд ч сайн ажилладаг. Таныг засаг захиргааны ажилд илуү сайн тохирох хүн гэж олонхи зурхайчид үзэж байна.

Зэвсэгт хүчин болон захиргааны ажил хийж байгаа арслангийн ордныхонд ажил нэн тохиромжтой. Танд урлагийн ажлаас гадна панз наймаа, электроник, эмнэлэг, үйлдвэрлэл явуулах ажил, мэргэжил их зохимжтой. Бүр эхнээс гараагаа эхэлсэн овсгоотой зарим нь өөрийн салбартаа тэргүүлэн гарах болно. Таны ажил мэргэжилд таны төрсөн гэр орон, орчин ахуй их чухал нөлөөтэй байх болно.

Харилцаа холбоо

Та алдаж эндсэн, дутагдал, согог гаргаснаа мэдэхээрээ гэмшинэ. Таны дутагдал, сул талыг зарим хүн юу гэж ярьдгийг мэдэх боломжгүй, мэдлээ ч таагүй байдгаас болж магтаал, сайхан үг сонсож дасжээ. Өөрийнхөө тухай маш их өндөр сэтгэгдэлтэй, маш их бардам хүн юм. Бусдын юу хийж болох, юу хийж болохгүйг заах дуртай, өөрийгөө удирдах ажлын авъяастай төрсөн гэж боддог. Их захирагч байх дуртай. Танд ойрхон байгаа хүмүүсээ зарц мэтээр үзэж ханддаг.

Хайр дурлал

Арслангийн ордны эрэгтэй – Халуун хайр сэтгэлтэй. Сэтгэлийнхээ хөдөлгөөнийг сайн барьж чадна. Хайр дурлалаа амархан илэрхийлдэггүй. Ямар ч нөхцөлд бага ярьдаг. Ялангуяа хайр сэтгэлийн асуудлаар ярихгүй. Хайр дурлалаа нүдний харц, зан төлвөөрөө илэрхийлж чаддаг. Даруу найрсаг зантай. Олны өмнө бодол санаагаа үзүүлэх дургүй. Таны дурлаж байгааг гуравдах хүн мэдэхэд хэцүү. Олон хүүхний дунд тэдний анхаарал татах гол төв нь та болдог. Таны эхнэр таныг харддаг байж магадгүй. Тэгээд ч энэ талаар тантай ярих баримт сэлт бий. Хайр дурлалын хувьд өөрийн бодолтой. Түүнийгээ баталж чадна.

Арслангийн ордны эмэгтэй – Их бардам зантай. Өнгө царай, бусад зүйлээр бардамнадаг. Таныг хүндэлж үзсэн сэхээтэн хүнд дурлана. Та хайр дурлалдаа хэзээ ч буулт хийхгүй. Доромжлол, басамжлалыг тэвчихгүй. Хайр дурлал арслангын ордны эрэгтэйгээс илүү тэвчээртэй. Бие бялдар сайтай, туранхайвтар хунийг илүү таашаадаг. Муу хувцасласан ердийн нэг зантай хүнийг их таалдаггүй. Танд таалагдахад хэцүү. Тэгэхдээ татгалзсан үг сонсохгүй цөхрөхгүй дагасан хүнд эцэстээ ялагдан сэтгэлтэй болно. Та хойноосоо явуулж, аргадуулж байх дуртай. Танд дурласан хүн үүнийг мэдэх нь зохистой.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *