20 айл авахаас татгалзсан дауны синдромтой охиныг өргөн авчээ

Италийн иргэн Лука Трапенез одоогоос гурван жилийн өмнө дауны синдромтой охиныг 13-хан хоногтой байхад нь өргөн авчээ. Түүнийг ээж нь хөгжлийн бэрхшээлтэй болохоор асрамжийн газарт орхин явсан байна.

Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан бяцхан охинд гэр бүл олоход ихээхэн хүндрэлтэй байсан гэнэ. Энэ хооронд 20 орчим айл түүнийг өргөн авахаас татгалзаж байжээ.

41 настай Лукагийн түүх олон шалтгааны улмаас олны анхаарлыг татсан. Италийн нийгмийн халамжийн хуульд зааснаар түүн шиг ганц бие, ижил хүйстэн залууд хүүхэд үрчлүүлэх боломжгүй байдаг аж. Сүүлд зөвхөн эрүүл мэнд, зан чанарын асуудалтай хүүхэд өргөж авах боломжтой байсан талаараа хэвлэлд ярьжээ. Гэсэн ч энэ бүхнээс айлгүй 2017 онд бяцхан охин Албагийн хууль ёсны аав болсон юм.

Лука 14 настайгаасаа л тусгай хэрэгцээт хүүхдүүдэд тусалдаг төрийн бус байгууллагад сайн дураараа ажилладаг байжээ. Мөн хэзээ нэгэн цагт заавал аав болно гэж боддог байсан гэнэ. “Би түүний гарыг анх барихад асар их аз жаргалыг мэдэрсэн. Ямар ч эргэлзээгүйгээр охиноо өргөж авахаар шийдсэн. Аав болоход бэлэн байгаагаа ойлгосон” гэж хэвлэлд ярьсан байна.

Өнөөдөр энэхүү залуугийн амьдрал хайр, аз жаргалаар бялхан бүхэлдээ өөрчлөгджээ.

“Албаг өсгөхөд ямар сорилтууд ирэхээс айгаагүй”

“Би түүний аав гэдгээрээ бахархаж байна”

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *