Хятад болон Монгол Улсын иргэний үнэмлэхийг олноор авч явсан иргэнийг илрүүлжээ

БНХАУ-ын иргэн E нь БНХАУ-ын иргэдийн олон тооны гадаад паспорт, Монгол Улсад оршин суух үнэмлэхийг мөн олон тоогоор багцлан улсын хилээр авч, орж ирснийг гаалийн шалгалтаар илрүүлсэн байна. Хятадын иргэн Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд 2019 оны 12 дугаар сарын 4-ны өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн байжээ.

Зөрчлийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, харъяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *