10-12 насны таван хүүхэд машин жолоодчихсон хотын төвийн хөдөлгөөнд оролцож яваад баригдлаа

Өсвөр насны хүүхдүүд машин жолоодож яваад баригдсан талаар Тээврийн цагдаагийн албанаас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн зүүн талд 14:00 цагийн орчимд “Toyota Ist” маркийн машиныг Тээврийн цагдаагийн алба хаагч зогсоон шалгахад 11-15 насны таван эрэгтэй хүүхэд жолоодож явсан.

Тухайн зөрчлийг шалгахад эдгээр хүүхдүүд нь бусдын тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулдаг, эзэнгүй асаалттай байгаа автомашиныг удаа дараа хулгайлж байсан нь тогтоогдож байна. Харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүүхдүүдийн хамт хүлээлгэн өглөө” гэв.

Өсвөр насны хүүхдүүд машин жолоодож яваад баригдсан талаар бид мэдээлсэн. Энэ тухайд Тээврийн цагдаагийн албанаас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн зүүн талд 14:00 цагийн орчимд “Toyota Ist” маркийн машиныг Тээврийн цагдаагийн алба хаагч зогсоон шалгахад 11-15 насны таван эрэгтэй хүүхэд жолоодож явсан.

Тухайн зөрчлийг шалгахад эдгээр хүүхдүүд нь бусдын тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулдаг, эзэнгүй асаалттай байгаа автомашиныг удаа дараа хулгайлж байсан нь тогтоогдож байна. Харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүүхдүүдийн хамт хүлээлгэн өглөө” гэв. Өнөөдөр унаж явсан “Toyota Ist” маркийн машин нь байшин барилга мөргөсөн, шүргэсэн гэмээр эвдрэлтэй байсныг тэрбээр хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *