Д.Нямхүү: 247 хүнд хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “19-нд буюу өчигдөр нийт 4 лабораторид 247 хүнд давтан шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, Орхон аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Ман ажиглах байранд тусгаарлагдсан 160 хүн, Замын-Үүдэд тусгаарлагдсан 5, тандалтын зорилгоор 32 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 36 жолоочид хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар онош батлагдсан 140 хүн, эдгэрсэн 26, эмчилгээнд байгаа 114 хүн байна.

Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл 87 нь хөнгөн 27 нь хүндэвтэр байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *