ЭМЯ: Сүүлийн 3-4 хоног эдгэрч байгаа хүний тоо тасралтгүй нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 4.9 сая хүн өвчилж, 324 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 2.7 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 45 мянган хүний биеийн байдал хүнд байна. Сүүлийн 3-4 хоног эдгэрч байгаа хүний тоо тасралтгүй нэмэгдэж байгаа таатай мэдээтэй байна.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 94 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ.

ОХУ-д сүүлийн 24 цагт 9200 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Буриадад өвчлөл 25-аар, Эрхүүд 95-аар Тувад 58 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагт 2800 гаруй хүн нас барсан.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 169 хүн шинээр ажиглалтад орж, одоогоор 1924 хүн байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *