Турк жуулчдад хилээ нээж, Дани улс иргэдээ амны хаалтгүй явахыг зөвшөөрөв

Жонс Хопкинсийн их сургуулиас боловсруулсан мэдээллээр дэлхий хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 4 сая 893 мянга давлаа. Эдгэрсэн хүний тоо 1.9 сая, эмчлүүлж буй 2.7 сая хүн байна. Тэгвэл эндэгдлийн тоо 324.0 мянгад хүрчээ .Нөхцөл байдал харьцангуй намжиж байгаа зарим улс орнууд дэглэмээ сулруулж, эдийн засгаа нээж эхэллээ.

Турк улс тавдугаар сарын 20 буюу өнөөдрөөс 31 орны жуулчдад хилээ нээж байна. Гэхдээ аялагчдад зөвхөн эмчилгээний чиглэлийн жуулчлалыг нээж байгаа мөн коронавирусээр өвчлөөгүй эсвэл эдгэрсэн гэх гэрчилгээтэй нэвтрүүлэх юм.

Украин хөл хорионы дэглэмээ сулруулж эхэллээ. Энэ долоо хоногт зарим нэг хязгаарлалттайгаар зочид буудал, нийтийн тээвэр, хүүхдийн цэцэрлэг нээгдэж байна. Эрх баригчид спортын тэмцээн явуулах, сүм хийдүүд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.

Францын сүсэгтнүүд мөргөл хийх эрхтэй болов.

Тунист коронавирусийн дэгдэлтийн улмаас далайд шумбахыг хориглосон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна.

Италийн Капитолийн музей, Ром хотын музейнүүд дахин нээгдлээ.

Бельгид сургууль, музей, үсчин гоо сайхны салонууд нээгдлээ. Ирэх сарын эхээр кафе, ресторанууд ажиллаж эхэлнэ.

Дани улсад нийтийн хоолны газрууд нээгдсэн ч үйлчлүүлэгчид хоорондоо нэг метрийн зай барина. Мөн иргэдийг амны хаалтгүй явахыг зөвшөөрөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *