“Хөзрийн хатан”, хар домын шидтэн Н.Доржмаа: Халуун хоолтой ч хүйтэн сэтгэлээр сүлүүлсэн амьдралд цөхөрч болохгүй

Өдгөө Монголд хөзрийн мэргэ төлөг, заслын аргаар цор ганцаархнаа олонд танигдсан эмэгтэй бол Наранжаргалын Доржмаа юм. Олны өмнө тэр болгон ил гараад байдаггүй, онож хэлсэн хэдэн үг нь өөрийг нь шүтэн сүсэглэсэн олон ардын зүрхний утсыг хөндөж зүглэх замыг нь зааж өгдөг гэдгээрээ алдартай түүнтэй хэдэн хором ярилцсанаа хүргэж байна. Намар цаг хаяанд ирж олны хөл үймээнд дарагдсан энэ үеэр “Хөзрийн хатан” авхайг зорин очих хүмүүсийн тоо ч их харагдана, зорчин ирэх сүсэгтэн олны хүндлэл ч илхэн үзэгдэнэ.

– “Хөзрийн хатан” гэх нэр эцэг эхээс заяасан нэрнээс тань илүүтэй тодорчээ. Интернетээр хайхад хүртэл зөвхөн “Хөзрийн хатан” гэх нэр л гарч ирж байх юм. Их сонин санагдлаа.

Яахав, миний эцэг эхээс заяасан нэрийг мэдэх нэг нь мэднэ ээ. Харин олны сэтгэлд хоногшсон, бусдын чихэнд ойр байдаг гэдэг болохоор, мөн хөзрийн мэргэч гэдэг утгаараа “Хөзрийн хатан” гэдэг нэр маань сонсголонтой байдаг гэж бодож байна. Түүнээс биш би өөрт заяасан нэрээ баллуурдаж ийм нэр хүчээр оноосон зүйл байхгүй. Ард түмний надад хайрласан нэрийг алдалгүй авч явах сан л гэж хичээдэг дээ.

– Засал номын үйл хийж байх үедээ нилээд хүч, энерги зарцуулдаг бололтой. Үүнээсээ болоод хувь хүний зан ааш, дотоод орон зайд сөрөг талын өөрчлөлт ордог уу?

Би засал номын үйлээ ганцаараа байхдаа шөнийн цагаар хийдэг. Үдшийг бүрийгээс үүр цайтал хийдэг. Мэдээж надаас маш их энерги, хүч шаардагдана. Гэлээ гээд би чадахгүй нь гээд больж байсан удаа байсангүй. Угаас миний дааж авсан хувь заяа, хүний итгэлийг би хөсөр хаяж чадахгүй. Сөрөг талын өөрчлөлт гэхээсээ илүүтэйгээр сөхрөхгүй юм сан гэсэн бодол, чармайлт л давамгайлдаг. Тийм ч учраас би өөрийнхөө хийж чадах зүйлийг хангалттай хэмжээнд хүртэл нь барьж тогтоож чаддаг.

– Таниар засал хийлгэсэн хүмүүсийн нууцлал их өндөр байдаг гэж сонсож байсан юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй?

Би заслаа алсаас хийдэг. Тэр хүнийг байхад нь хийж болно л доо. Гол нь тэр хүн өнөөдөр надад үзүүлсэн ч дараа нь өөр хүн дээр очиж болно. Нэг бол өөр хүнд засал хийлгэлээ гэж бодоход нөгөө хүн нь өөр хүнд үзүүлэхэд би гарахгүй, тэр хүн гарна. Ийм хүн чамд юм хийсэн байна гэх зэргээр мэдэгдэнэ. Тэгэхээр үзүүлж буй хүмүүсээ хамгаалах үүднээс алсаас хийдэг. Өөр хүнд үзүүллээ гэхэд би л гарна. Хүнээ хамгаалж буй хэрэг.

– Сүүлийн үед ихэвчлэн ямар асуудалтай хүмүүс зорьж ирж байна вэ?

Гэр бүлийн тогтворгүй байдал, маргаан, үр хүүхэд ханийн заяа, орлогын үүд хаагдаж гарлагын үүд нээгдсэн байдал, гадаадад амьдарч байгаа элэг нэгтнүүдийн маань сэтгэлийн зовлон гээд маш олон асуудалтай хүмүүс байдаг. Энэ бүх хүн тус тусдаа өөр өөрийн гэсэн заяа төөрөгтэй, ахуй амьдралтай учраас хааяа би ч хүмүүсийнхээ дунд төөрөлдөх асуудал үүснэ шүү дээ. Гэхдээ хүн тус бүр дээр тусгайлан анхаарал хандуулдаг учраас хэн хэн нь аль аль талдаа сэтгэл хангалуун үлддэг.

– Танд анзаарагдаж буй гэр бүлийн хамгийн эмзэг асуудал юу байна вэ? Эр хүний байр суурь, эхнэр хүний хатан ухаан гэдэг зүйл өнөөгийн гэр бүлд хэр хадгалагдан үлдсэн бол?

Хэцүү болжээ. Сонсоод суухад харамсмаар, өмнөөс нь өр өвдмөөр гэр бүлийн асуудалтай эмэгтэйчүүд над руу үргэлж ханддаг. Миний ганцхан хэлэх үнэн зүйл бол монгол эмэгтэйчүүд эрчүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээж, идэх хоолыг нь аманд нь халбагадаж, аргадаж амьдардаг болсон байна. Залуучууд нь тоомжиргүй, хэнэггүй, амьдрал зохиоход бэлэн биш атлаа хичнээн сайхан охидыг хүүхдээ ганцаараа өсгөх хэмжээнд хүртэл нь зовлонд үлдээж маргаашийн жаргалаа бодож байна.

Айл гэрийн ноён нуруу болсон эр нөхрүүд нь эхнэрээ хуурч мэхлэх, хүчирхийлэл үйлдэх, хариуцлагаас зугтаах, цогцлоож босгосон амьдралаа хоромхон зуурын уур уцаар, хатуу ширүүн үгээр ороолгох нь их болжээ. Үүнээс болж сэтгэлийн асар их дарамтанд орсон эмэгтэйчүүд өдрөөс өдөрт ихэссээр байна. Маш олон гэр бүл хүчирхийлэлд өртдөг нь халхалж болохгүй үнэн. Олон хаалганы цаана өрнөж байгаа амьдрал халуун хоолтой ч хүйтэн сэтгэлээр сүлүүлж байна. Миний зүгээс ийм асуудалтай хүмүүст маш сайн засал, домын аргаар гэр бүлийн амьдралыг нь өөрчлөх, хүсэж байгаа зүгт нь эргүүлэх зэргээр үйл хийж өгдөг.

Хэрвээ тэр хүн аз жаргалтай гэр бүлээ хэвээр нь авч үлдмээр байгаа бол би хүссэнээр нь засал хийж чиглүүлж өгөхийг хичээдэг, харин бүтэлгүй харилцаанаасаа татгалзаж байвал бас л хүссэнээр нь нэг тийш болгож өгөхийг хичээнэ. Эр хүний байр суурь алдагдсан, эм хүний адлагдсан байдал бүхий л хариуцлагыг үүрч яваа үнэн төрхтэй нийгэм дунд л та бид амьдарч байна даа. Намайг зорин ирсэн олон эмэгтэйн нулимстай нүд жаргалаар дүүрч байхыг харах надад сайхан байдаг шүү.

– Бусдыг зовоохыг хүсдэг хүмүүс буцаагаад үйлийн үрээ заавал эдэлдэг гэж та нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Үйлийн үр гэж ер нь байдаг юм болов уу?

Үйлийн үр гэж бий. Төрөхөөс үхтэл биднийг дагадаг түмэн олон зүйлийн нэг бол үйлийн үр. Гагцхүү энэ үрийг яаж цэцэглүүлэх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Монголчууд бид ярьдаг даа, үйлийн үр нь ирнэ ээ гэж. Сайн л явах хэрэгтэй, сайн л үр хураах хэрэгтэй. Муу үр жимс ургуулсан мод үндэснээсээ эхлээд ялзардаг шүү дээ.

– Та ямар дугаараар цаг өгч хүмүүсээ хүлээж авдаг вэ?

8090-1178, 7714-1284 дугаараар цагаа өгдөг. Мөн гадаадаас холбогдох хүмүүс маань “Хөзрийн хатан” facebook хаягаар холбогддог.