“Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол 306 боллоо”

Улсын хэмжээнд есдүгээр сарын 1-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны есдүгээр сарын 1-ний өдөр 484 хүний сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй. 482 хүнд коронавирус илрээгүй.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:

Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан

Тусгаарлах байранд буй 9 хүний давтан

Дорноговь аймагт тусгаарлагдсан 75 хүний давтан

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 7 хүний давтан

Замын-Үүд суманд тусгаарлагдсан 79 хүний давтан

Сувиллын ажиглалтад байгаа 16 хүний давтан

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Өнөөдөр нэг хүн эдгэрч эмнэлгээс дараагийн сувилалд шилжлээ. 38 настай эрэгтэй хүн эдгэрсэн. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 306 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс эдгэрсэн 296, сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 229 хүн байна.

ХӨСҮТ 10 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн.

ХӨСҮТ-д нийт 28 хүн ажиглалт, тандалтад байна” гэсэн мэдээллийг өглөө.