Түрээслээд өмчлөх орон сууцны хэлбэрийг анх удаа нэвтрүүллээ

“Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг Засгийн газраар батлуулж, зорилтот бүлгийн иргэдээс эхний ээлжинд 580 хүнийг түрээслэх, түрээслээд өмчлөх хэлбэрийн “Буянт-Ухаа 2” орон сууцанд хамрууллаа.

“Орлогод нийцсэн орон сууц” төслийн барилга угсралтын ажил 90 хувьтай байна

Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 940 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шавыг өнгөрсөн жил тавьсан бол өдгөө барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн бүтээн байгуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дэд бүтцийн болон бусад хөгжлийн асуудлуудыг ижил тэнцвэртэй хангах, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тохь тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилготой Сэлбэ, Баянхошууны дэд төвийн ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байна.

Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг зах зээлд бэлэн байгаа орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүсэлт гаргасан иргэд эхнээсээ орон сууцны түлхүүрээ гардаж аваад байна.

Нийтийн тээврийн салбарт реформ хийнэ

Улаанбаатар хотын өмнө тулгамдсан томоохон асуудал болох автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэл хот Засгийн газартай хамтран 2020 онд нийтийн тээврийн салбарт реформ хийж, олон төрөлт үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.