“ИННОВАЦИ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” олон улсын цахим үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

Зорилго:

Инноваци, технологийн шийдлүүдийг ашиглан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах гадаад, дотоодын шинэлэг санаа, бүтээлч шийдлүүдийг таниулан сурталчлах замаар инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, экосистемийн оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Хамрах хүрээ:

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компаниуд, ОУ-ын байгууллагууд, хамтын ажиллагааны оффис, томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, энтрепренер залуус.

Зохион байгуулах цахим платформ: Airmeet virtual events platform

Airmeet платформд оролцогчдын бүүт байрших хугацаа: 2021.05.03-09

Үзэсгэлэнгийн үндсэн арга хэмжээ: 2021.05.07-08

Үзэсгэлэнд оролцох салбарууд:

• Боловсролын технологи
• Хөдөө аж ахуйн технологи
• Хүнсний технологи
• Байгаль орчны технологи
• Ухаалаг хот
• Блокчейн
• И-эрүүл мэнд
• Шинэ амьдралын хэв маяг
• Робот
• 3Д хэвлэл
• Дижитал инноваци /Хиймэл оюун ухаан, Юмсийн интернет /IoT/, Их өгөгдөл /Big data/
• Шинэ материал
• Биотехнологи
• Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи
• Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл
• Ухаалаг технологид суурилсан төрийн болон бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээ
• Нийгмийн инноваци
• Бусад

Business Pitch:

Үзэсгэлэнд оролцогчдоос 10 бүтээгдхүүн, үйлчилгээг сонгож хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээ 2021.05.07 өдөр болно.

Шагнал:

– Инновацийн шилдэг бүтээгдэхүүн
– Инновацийн шилдэг үйлчилгээ
– Олон улсын шилдэг оролцогч

Сонгон шалгаруулалт:

Доорх үзүүлэлтүүдээр оролцох хүсэлтийг сонгон шалгаруулна

1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний инноваци
2. Тогтвортой хөгжлийн зорилго, инновацийн тэргүүлэх чиглэлд нийцсэн байдал
3. Зах зээлд нэвтэрсэн болон нэвтрэх боломжит байдал

1-Р ШАТ

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021.04.14
Онлайн сонгон шалгаруулалтад оролцох бүртгэлийн линк: https://bit.ly/InnovationExpo2021

2-Р ШАТ

Сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагуудад 2021.04.15-ны дотор мэдэгдэх ба байгууллагууд өөрсдийн байгууллагын болон үзэсгэлэнд танилцуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, 1-3 минутийн видео, каталог, лого, баннерийг чанарын шаардлагын дагуу хийж 2021.04.25-ны дотор ирүүлнэ.

И-Мэйл: innovation.expo@gmail.com

Холбоо барих утас: 70111299 85854510 80113936